UPS mongolia

Wednesday, Feb 22nd

Last update06:19:05 AM GMT

You are here:: Бидний тухай Компанийн үзүүлэлтүүд

Компанийн үзүүлэлтүүд

И-мэйл Хэвлэх PDF

ups_bidniituxai_06UPS буухиа шуудангийн үйлчилгээний журам

  1. Дэлхийн 240 оронд захидал, илгээмжийг ажлын 2-5 хоногт гараас гарт, хаалганаас хаалганд хүргэж өгнө.
  2. Явуулж буй болон ирж буй шуудангийн замын мэдээг үйлчлүүлэгчид цаг тухайд нь шуурхай мэдээлнэ.
  3. Үйлчлүүлэгчийн явуулах гэж буй илгээмжийг очиж авах буюу төв болон салбаруудаар хүлээн авна. Шууданг хүлээж авахдаа Waybill-ийг зөв бөглүүлж хаягыг тодруулан шалгана.
  4. Илгээмжийг хүлээн авахдаа заавал илгээгчийн дэргэд жинлэж үзэх ба доторх эд зүйлсийн жагсаалт болон тоо ширхэгийг үнийн дүнгийн хамт тодорхой бичиж тэмдэглэж авна.
  5. Илгээмж явуулагчийн илгээж буй ачааны овор хэмжээ том байгаа тохиолдолд баглаа боодол хийгдсэний дараа заавал эзлэхүүнийг хэмжиж эзлэхүүн жин, бодит жин хоёрын аль илүү гарсан жингээр тээврийн зардлыг тооцож авна.
  6. Илгээмжийн баглаа боодлыг үнэгүй хийж үйлчилнэ. Тусгай хамгаалалтын хайрцаг (модон болон тусгай материалаар) хийлгэх тохиолдолд нэмэгдэл US$5.00 хөлс авна.
  7. Тээврийн зардлыг тооцож авахдаа тогтсон тарифыг баримтлах ба түлшний үнийн нэмэгдлийг заавал оруулан тооцно.
  8. Гаалийн бүрдүүлэлт хийх шаардлагатай тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн хөлс болох 15000 төгрөгийг авна.
  9. Үйлчлүүлэгч гадаадаас ирсэн захидал, илгээмжийг хүлээн авахдаа бүрэн бүтэн байдлыг заавал UPS-н шуудангийн ажилтны дэргэд шалгаж нягтална.
  10. Хэрэв илгээмжийн бүрэн бүтэн байдал алдагдсан буюу эд зүйлс дутсан байвал тухайн илгээмжийн гэрэл зургийг авч акт тогтооно.
  11. Нийт явуулж буй ачаанд жингийн хязгаар байхгүй бөгөөд 1 боодол илгээмж нь 70 кг-с хэтрэхгүй байна. Мөн илгээмжийн урт нь 270 см-ээс болон урт өргөний нийлбэр нь 330 см-ээс илүүгүй байна.
  12. Хэрэв илгээмжийн тээврийн хөлсийг хүлээн авагч нь төлөх нөхцлөөр буюу Freight Collect-ээр явуулбал хүлээн авагч нь зайлшгүй UPS-н дансны дугаартай байх ёстой. F/C нөхцөлөөр ачаа явуулахад UPS-ийн төвөөс тодруулга хийж дансны дугаар хүчинтэй эсэхийг шалгана. Явуулсан илгээмжийн тээврийн зардлыг хүлээн авагч төлөхөөс татгалзсан тохиолдолд илгээгч хариуцах болно.

UPS-ийн Waybill-ийн бөглөх зааварчилгаа.

UPS-ийн тээврийн баримт буюу Waybill-ийг бөглөхдөө заавал англи хэлээр бичнэ. Хэрэв англиар бичих боломжгүй бол монгол үгийг латин үсгээр галиглан бөглөж болно.

1-р том буланд илгээгчийн тухай мэдээллийг бичнэ. Үүнд:
A булан – илгээгчийн шуудангийн дансны дугаар
С булан – илгээгчийн нэр.
D булан – илгээгчийн утасны дугаар.
E булан – илгээгчийн компанийн нэр, хаяг бөгөөд хэрэв хувь хүн бол зөвхөн хаяг. Хаягийг бичихдээ шуудангийн хайрцагны хаяг бичиж болохгүй, зөвхөн байршлийн хаяг бичих ёстой.

2-р том буланд хүлээн авагчийн тухай мэдээллийг бичнэ. Үүнд:
А булан – хүлээн авагчийн шуудангийн дансны дугаар
С булан – хүлээн авагчийн нэр.
D булан – хүлээн авагчийн утасны дугаар.
E булан – хүлээн авагчийн компаний нэр, хаяг бөгөөд хэрэв хувь хүн бол зөвхөн хаяг. Хаягийг бичихдээ шуудангийн хайрцагны хаяг бичиж болохгүй, зөвхөн байршлийн хаяг бичих ёстой.

3-р том буланд төлбөрийн тухай мэдээллийг тэмдэглэнэ. Үүнд илгээгч нь тээврийн зардлыг Монгол улсад бэлэн буюу дансаар төлсөн үед Prepaid нөхцлийг сонгож, хүлээн авагч нь төлбөрийн нь төлөх бол Freight Collect нөхцлийг тэмдэглэх ба Freight Collect нөхцлийг сонгосон тохиололд эхлээд хүлээн авагчийн шуудангийн дугаарыг илгээгчээс авч UPS-ийн төв рүү мэдэгдээд зөвшөөрсөн хариу ирсний дараа уг шууданг явуулна.

4-р том буланд үйлчилгээний төрлийг сонгоно. Үүнд: Express гэсэн төрлийг сонговол энэ нь Expedited (Express Saver) хэлбэрээс үнэ болон хүргэгдэх хугацаа арай илүү байх ба Expedited (Express Saver) хэлбэрийг сонговол Express төрлөөс арай хямд, хүргэгдэх хугацаа ч арай хожуу байна гэсэн үг юм. Эдгээрийн сонголтыг х гэсэн тэмдгээр тодруулан тэмдэглэнэ.

5-р том буланд явуулж буй шуудан илгээмжийн тухай мэдээллийг бичнэ. Үүнд:
A булан – явуулж буй илгээмжний тоо, ширхэг.
B булан – явуулж буй шуудан илгээмжийн бодит жин.
C булан - явуулж буй шуудан илгээмжийн эзлэхүүн жин. Эзлэхүүн жинг тодорхойлохдоо тухайн хайрцагны урт, өргөн болон өндрийг хооронд нь үржүүлж 6000-д хуваана. Гарсан тоо нь тухайн илгээмжийн эзлэхүүн жин болно.
Бодит жин болон эзлэхүүн жингийн аль илүүгээр нь тээврийн зардлыг тодорхойлно.
D булан – явуулж буй орны бүсийн тоо.
E булан – явуулж буй шуудан илгээмжийн нэр. Захидал, бичиг баримт бол Doc гэж бичиж F буланг тодруулна. Хэрэв илгээмж бол тухайн илгээмжийн нэрийг E буланд бичнэ. Олон нэр төрөлтэй илгээмж бол цэвэр цаасан дээр барааны жагсаалтыг тоо, ширхэг тус бүрийн үнийн хамт бичнэ.
G – илгээгч хүсвэл шуудангаа даатгуулж болох ба даатгалын үнийн дүнг ачааны нийт үнийн дүнгийн 100 ам.доллар тутамд 30 центээр бодож гаргасан дүнг даатгалын үнэ гэж бодож бичнэ.
H булан – тухайн илгээмжийн нийт үнийн дүнг ам.доллараар бичнэ.

6-р булан – явуулж буй тухайн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс.

SHIPPING CHARGES буланд тээврийн зардлыг тодорхойлж бичнэ. Үүнд:
TRANSPORTATION буланд тарифын дагуух тээврийн зардлын үнэ.
OTHER буланд даатгалтай бол даатгалын үнийн дүн
OTHER буланд тухайн сарын шатахууны шимтгэлийн хувь.
TOTAL CHARGES буланд нийт үнийн дүн.

7-р булан – шууданг хүлээн авсан огноо бөгөөд шуудангийн илгээгчийн болон шууданг хүлээн авсан UPS ажилтны гарын үсэг.

Waybill-ийг бөглөж дуусаад хамгийн эхний өнгөн хувь болох SHIPPER’S COPY –г илгээгчид, 2 дахь буюу UPS copy хувийг үйлчилгээний ажилтан, 3 дахь хувийг дугтуй болон ачааны дээр биллийн уутанд хийж, тооцоогоо хийснээр ачаа хүлээн авах ажиллагаа дуусгавар болно. Хэрэв илгээмж бол INVOICE –ийг бөглөж 3 дахь хувийн хамт хийнэ.