Хүндэт үнэ цэнэтэй үйлчлүүлэгчид ээ,
Дэлхийд жижиг болон дунд оворын захидал, илгээмж, ачаагаар анхдагч, тэргүүлэгч UPS компани 2007 онд үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.
2008 оноос өөрийн ачаа төдийгүй ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчийн ачааг тээвэрлэх хүртэл итгэлийг олж, Азийн төдийгүй дэлхийн өсөн нэмэгдэж буй том зах зээл БНХАУ-д болсон Бээжин-2008 олимпийг ивээн тэтгэн, улмаар Монголчууд бид олимпийн аваргуудтай болсондоо баяртай байдаг.
Үйлчлүүлэгчдээс маш яаралтай захидал, илгээмж, ачаа илгээхийг хүсэгчид байгааг анзааран, гадаад түншүүдтэй судлан тохиролцсоноор Монголд анх удаа өдөр тутмын нислэгийг хэрэгжүүлсэн нь амжилттай болж зарим өндөр хөгжилтэй орнууд руу ажлын 1-2 хоногт хүргэсэн.
Монгол улсад Засгийн Газрын Агентлагууд, хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулдаг ICT Expo-2009 үзэсгэлэнгээс салбараасаа тэргүүлж “Хэрэглэгчдийн Итгэлт Түнш” цом, өргөмжлөл хүртсэнд манай авъяаслаг ажилтнуудад том урам өгсөн.
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын оргил үе 2009 онд UPS Worldwide Express-ийн дүн шинжилгээгээр UPS Mongolia үйлчилгээний хэмжээний өсөлт 60.7%-д хүрч, 2010 оны 1-р улиралд 5 ажилтан гадаад сургалтанд хамрагдан, UPS Asia-Pacific-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөс дурсгалын цом гардан авсаныгаа үйлчлүүлэгч Та бүхний хамтын ажиллагааны үр дүн гэж үздэг.
UPS компани нь Amazon, Ebay зэрэг дэлхийд тэргүүлэгч e-commerce компаниудын дийлэнх хүргэлтийг дангаар хүргэдэгийн хувьд 2010 оны 4-р сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МШХХТГ-аас зохион байгуулсан “Онлайн худалдаа-2010” анхдугаар форумын ивээн тэтгэгчээр ажиллалаа.
Импортын ачааны хувьд мөн өсөлттэй гарсан бөгөөд гадаад худалдаа, олон улсын тээвэрт учирдаг гаалийн хүндрэлүүдийг багасгахаар Засгийн Газар, бизнес эрхлэгчид хоёрын эрхэм зорилгын хүрээнд гаалийн байгууллагатай улам хамтран ажиллах болно.
Эрхэм үйлчлүүлэгчид ээ,
2010 онд UPS Mongolia үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна.
Дэлхийн тээврийн салбарын чиг хандлагыг дүгнэн үзэхэд манай компанид итгэн үйлчлүүлэх харилцагчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгааг харгалзан 10 жилийн ойн баяраа төр, хувийн хэвшлийн төдийгүй хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, алхам алхамаар урагшлах замаар өөрчлөлтийг удирдах, үйлчилгээг улам сайжруулах зорилтыг хангахын төлөө туйлаас чармайн ажиллах болно.
Бөх нь хүчтэй, Морь нь хурдан, Сум нь мэргэн, Шуудан нь шуурхай байх болтугай.
Хөх тэнгэр цэлмэг байж, эх дэлхий энх амгалан оршиг.
Хүндэтгэсэн,
Л.Энхтөр
Ерөнхий захирал

Мэндчилгээ