UPS mongolia

Wednesday, Feb 22nd

Last update06:19:05 AM GMT

You are here:: Бидний тухай Танилцуулга

Танилцуулга

И-мэйл Хэвлэх PDF

ups_bidniituxai_01UPS компанийн түүх

Шуудангийн, илгээмжийн үйлчилгээ

1907 онд АНУ-д буухиа шуудан болон шуудан хүргэж өгөх үйлчилгээ их дутмаг байсан байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд James E.(Jim) Casey гэдэг 19 настай залуу найзаасаа 100 доллар зээлж аваад Вашингтон мужийн Сиэтл хотноо анх American Messenger Company-ийг байгуулжээ. Өөрийн дүү болох George Casey болон түүний найз нарын  хамт Jim нь уг үйлчилгээг хонгилд байрлах офис-ээс удирдан явуулдаг байжээ. Ширүүн өрсөлдөөний дунд тэдний үйл ажиллагаа тун дажгүй явагдаж байсан, учир нь Jim Casey нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг үргэлж дээгүүр тавих, итгэл найдвартай байх, шуурхай үйлчилгээ болон хямд үнэ гэсэн зарчмуудыг чанд баримталдаг байсан. Үүний ачаар UPS нь өнөөг хүртэл хөгжин өргөжиж байгаа бөгөөд уг хэдэн зарчмууд нь компаний баримтлах гол чиг шугам мөн болно.  Энэ нь Jim-ийн хэлснээр ,,Шилдэг үйлчилгээ ба  хямд үнэ,,  гэсэн үгэнд багтаж байна.

Илгээмж хүлээн авах, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь компаний ирээдүй зорилт байсан бөгөөд 1913 онд Jim өөрийн өрсөлдөгч байсан Evert (Mac) McCabe-тэй хамтарснаар American Messenger Company-ний нэрийг сольж Merchants Parcel Delivery болгосон байна. Charles W. (Charlie) Soderstrom нь энэ пүүст нэгдэн орж компаний автомашины паркийг нэмэгдүүлэх талаар удирдаж тусалсан юм. Энэ үед компани шинэ санаа болох нэгдсэн хүргэлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь хоорондоо ойрхон байрлалтай хаягаар илгээмжүүдийг хүлээлгэж өгөхдөө нэг тээврийн хэрэгслээр хамтруулан дэс дараатай хүргэж өгөх явдал юм.

Компани нь өөрийн үйл ажиллагааны хүрээг тэлж Оклэнд, Калифорни муж болон Америкийн томоохон хот болох Лос-Анжелес-т бизнесээ явуулж эхэлсэн. 1919 онд United Parsel Service гэсэн нэрийг авсан байна.  United (нэгдсэн), яагаад гэвэл тээвэр нь бэхжиж, өргөжсөн учраас, Service (үйлчилгээ), яагаад гэвэл Charlie Soderstrom: Бидний санал болгох ганц гол юм бол үйлчилгээ гэж хэлсэн юм. 1929 онд компани нь United Air Express-ийг байгуулж, онгоцоор америкийн баруун эргийн томоохон хотуудаар шуудан, илгээмж хүргэх болсон. UPS нь баруун эргийн бүх хотуудад болон Нью-Йорк хотод илгээмжийн үйлчилгээг явуулах болжээ. Илгээмжийг механик аргаар ангилах арга нь боловсронгүй болж, 180 футын урттай конвейерын шугамыг Лос-Анжелес хотод суурьлуулсан байна. Энэ үед нягтлан бодогч George D. Smith компаний гишүүн болж, санхүү бүртгэлийг хөтлөх болсон байна.

Агаарын тээвэр

Нислэгийн эхлэл

1953 онд UPS нь агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлж Америкийн баруун болон зүүн эргийн томоохон хотуудад 2 хоногийн хүргэх үйлчилгээг санал болгосон юм. UPS Blue Label Air гэсэн нэртэй агаарын тээврийн үйлчилгээ нь хөгжиж 1978 онд Аляска болон Хавайн арлуудыг оруулаад АНУ-ын бүх мужуудад нэвтэрсэн байна.  UPS нь аж үйлдвэрийн томоохон салбар болох хувийн ачааны онгоцны тээвэр флотыг байгуулжээ. UPS нь олон улсад илгээмж болон бичиг баримт агаараар тээвэрлэхэд шинэ үе нээсэн юм.

UPS-ын Агаарын Тээвэр

1988 онд UPS нь ХАТУГ (Холбооны Агаарын Тээврийн Удирдах Газар) өөрийн онгоцуудаар нислэг хийх зөвшөөрөл авснаар албан ёсоор агаарын тээвэртэй болсон байна. UPS нь шаардлагатай технологи болон системийг ашиглаж ганцхан жилийн дотор өсөж бэхжсэнээрээ  ХАТУГ-ын түүхэнд орсон. Өнөөдөр UPS нь АНУ-ын хамгийн том 10 агаарын тээврийн компаниудын тоонд орж, нэг өдөрт 1500 гаруй нислэгийг дотоодын болон гадаадын 600 нисэх онгоцны буудлуудад гүйцэтгэх болсон. 2001 оны эхээр АНУ-ын Тээврийг Удирдах Газар нь UPS-ийг БНХАУ-руу 7 хоногийн 6 хоногт БНХАУ-руу шууд нислэг хийхийг зөвшөөрлөөр шагнасан байна.  UPS-ын агаарын тээврийн онцлог  бол COMPASS (диспетчер, төлөвлөлт болон хувиарлалтын ажиллагааны компьютерчилсэн систем) гэдэг дэлхийд хамгийн тэргүүний мэдээллийн системийг нэвтрүүлсэн явдал юм.  Энэ нь нислэгийн төлөвлөлт, хуваарь болон ачаа хуваарилалтыг мэдээллээр хангадаг систем юм. 6 жилийн хугацаатайгаар нислэгийн хамгийн тааламжтай хуваарийг төлөвлөх чадвартай систем нь агаарын нислэгийн салбарт анхных бөгөөд хамгийн боловсронгүй болно.

Нэгтгэх технологи

UPS-ийн технологи нь тусгай тоноглогдсон автомашинуудаас эхлээд нэгдсэн компьютерийн болон холбооны сүлжээ бүхий нэгдсэн систем хүртэл маш өргөн хүрээг хамардаг юм. 1994 онд UPS-ийн вэб хуудас нээгдсэн бөгөөд 1998 оны 12-р сарын 22-нд вэб хуудасны түүхэнд анх удаа www.ups.com -ыг нээсэн хүмүүсийн тоо 1 сая хэтэрчээ. Өнөөдөр 4 сая гаруй хүн өдөрт вэб хуудсыг нээдэг байна. Сүүлийн 15 жилийн турш UPS нь жилд 1 тэрбүм гаруй ам.долларыг мэдээллийн технологийг боловсронгүй болгоход зарцуулсан.
Vнэ хямд, vйлчилгээ сайн тул  UPS нь орлогоороо АНУ-д эхний 50-д, дэлхийд эхний 100-д, ажилтныхаа тоогоор АНУ-д 4-т дэлхийд 8-д ордог. Жилд 30 тэрбүм 649 сая ам.долларын орлоготой ажилладагаараа Microsoft, Motorola, Coca Cola, Caterpillar, British American Tobacco, Japan Tobacco зэрэг компаниудыг хол хаяжээ.  
1980-аад оны дундуур UPS нь өөрийн анхаарлаа үйл ажиллагааны чиглэлээс хэрэглэгчдийн хэрэгцээ-рүү хандуулжээ. UPS-ийн сүлжээ нь компаниудад өөрийн вэб хуудаснаас  тээврийн үйлчилгээг шууд интернетээр захиалах боломжийг олгож байдаг.