ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн Мэдээлэл, холбооны удирдлага, эдийн засгийн профессорын баг, мэргэжлийн ангийн оюутнуудаас маркетинг, мэдээллийн технологийг сурталчилах, өөрсдийн мэргэжлээ бусдад танин мэдүүлэх зорилгоор “Бид маргаашийн маркетерүүд” сэдэвт өдөрлөг 2010 оны 4 сарын 4, 5-ны өдрүүдэд МТҮП-ын үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн хүрээнд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнууд мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын нэр хүнд бүхий компаниудын сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт оролцсон багуудаас шилдэг багийг оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник дэвшлийг сурталчилсан байдал мөн тэдгээрийн өдөрлөгт оролцож дэмжсэн байдал зэргийг гол шалгуур болгосон.
Шилдэг багаар UPS Олон улсын агаарын буухиа шуудан, Unitel, MNBC кабелийн телевизийн бүрэлдэхүүнтэй оролцсон “Melody” баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, үнэт бүхий зүйлээр шагнууллаа.