Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах баримт бичиг:
- Үнийн нэхэмжлэх
- Тээврийн баримт
- Баглаа боодлын жагсаалт
- Ачааны манифест
- Гаалийн болон татвар, хураамж төлсөн баримт
- Гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдсөн бол МУГЕГ-ын албан тоот
Шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримт:
- Гадаад худалдааны гэрээ
- Гарал үүслийн гэрчилгээ
- Даатгалын баримт
- Гадаад төлбөрийн баримт
- Холбогдох байгууллагын зөвшөөрөл
- Экспертизийн дүгнэлт
- Өмнө бүрдүүлэлт хийгдсэн мэдүүлэг
Гаалийн болон бусад татвараас чөлөөлөх:
- Хилийн чанадад илгээх нэг удаагийн ачаа илгээмж нь арилжааны шинж чанаргүй бөгөөд 500 ам.доллараас илүүгүй үнийн дүнтэй бол;
- Гаалийн хилээр оруулах нэг удаагийн илгээмж нь арилжааны шинж чанаргүй бөгөөд 1000 ам.доллараас илүүгүй үнийн дүнтэй бол;
- Гаалийн хилээр нэвтрүүлэх эдэлж хэрэглэж байсан бэлэн хувцас, эд зүйлс, бага оврын цахилгаан болон бусад техник хэрэгсэлд тус тус гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.